АЙЛЧЛАЛ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Монгол дахь айлчлал хойшиллоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Монгол Улсад хийхээр төлөвлөөд байсан албан ёсны айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилсныг ГХЯ-наас мэдээлсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Помпеогийн Монгол Улсад хийх айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана” гэж жиргэлээ.

Майк Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар энэ сарын 7-нд Монгол Улсад албан ёсоор айлчлахаар төлөвлөөд байсан юм.

Майк Помпеогийн айлчлалын үер хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх замын зураглалын хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал ус дахин ашиглах үйлдвэр байгуулах МСК-ийн 350 сая ам.долларын төслийн явцын талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet