УЛС ТӨР

УИХ-ын намрын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020.10.02-ны өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 05-НААС 09-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцах.

10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхийЭдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас “Их Засаг” танхимд;
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцах.

ГУРАВ. НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

  • “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт Төсвийн байнгын хороо, Дэлхийн банктай хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet