COVID-19

Коронавирусийн вакциныг шударгаар түгээх хөтөлбөрт 167 улс нэгдэв

ДЭМБ-ын санаачилсан коронагийн вакциныг шударгаар түгээх хөтөлбөрт дэлхийн 167 улс орон нэгдсэн тухай тус байгууллагын ерөнхий захирал мэдэгджээ. Харин АНУ болон БНХАУ ДЭМБ-ын уг хөтөлбөрт нэгдээгүй байгаа юм байна.

Дэлхийн нийт хүн амын 70гаруйы хувийг хамарсан 167 улс орон, газар нутаг “ковид-19” цар тахлын вакциныг жигд хүртээмжтэй түгээх хөтөлбөрт нэгдсэн. Энэ жагсаалт өдөр ирэх тусам өргөжиж байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ онцоллоо. Мөн тэрээр вакцины их хэмжээний нөөцтэй болохыг эрмэлзэж байгаа зарим орны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, өнөөгийн нөхцөл байдлаас харахад коронавирусний вакциныг хурдан хугацаанд гарган авч, олон улс түгээх чиглэлд илүү их санхүүжилт оруулах шаардлагатай байгааг улс орнуудад илэрхийлсэн байна.

Судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1 сая гаруй хүн корона вирусний халдвараар амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронагийн вакцин гаргаж авахаар 140 орчим судалгааны ажил явж байна. Клиник буюу хүн дээр хийх туршилт нь сүүлийн шатандаа яваа 20 гаруй судалгаа  хийгдэж байгаа ч их хэмжээгээр үйлдвэрлэх үйл явц эхлээгүй байна. Зарим улс орнууд вакцины туршилт нь амжилттай урагшилж байгаа орнуудаас худалдаж авахаар урьдчилсан захиалга өгсөн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet