НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол шуудан” компани дэлхийн 160 гаруй орон руу мөнгөн гуйвуулга хийдэг болжээ

Гэрэл зургийг MPA.mn

МАХАТМА ГАНДИГИЙН ХӨШӨӨ
09:00 цагт: Энх тайвныг эрхэмлэгч, хүчирхийллийн эсрэг тэмцэгч Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

“BLUE SKY”
09:00 цагт: БОАЖЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгальд ээлтэй технологи, ногоон хөгжлийг дэмжсэнбүтээгдэхүүн үйлчилгээ болон халаалт, дулааны эко шийдлийг санал болгох “Ногоон технологи-2020” өдөрлөг болно.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
10:00 цагт: “Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдал”-д хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

“ПУМА ИМПЕРИАЛ” ЗОЧИД БУУДАЛ
10:30 цагт: “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг болно.

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Ахмад төмөр замчид төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ
11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

НИЙСЛЭЛИЙН 93 ДУГААР СУРГУУЛЬ
11:00 цагт: Нийслэлийн 93 дугаар сургуулийн хамт олон хэвлэлийн хурал хийнэ. Тэд “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэхгүйгээр, баярын үйл ажиллагаанд зарцуулах төсвөө “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ.

“МОНГОЛ ШУУДАН” КОМПАНИЙН БАЙР
11:45 цагт: “Монгол шуудан” компани дэлхийн 160 гаруй орны 400 мянга гаруй шуудангийн салбартай мөнгөн гуйвуулга хийх болон хүлээн авах олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний нээлтийн арга хэмжээ болно.

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
12:40 цагт: “Ройтерс” агентлагийн сэтгүүлч асан, ТВ продюсер, чөлөөт сэтгүүлч Иръяа Халашийн “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийн нээлт болно.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
14:00 цагт: Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбоотой хамтарсан “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайлан танилцуулах уулзалт болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet