ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдлээ

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад есдүгээр сарын 29-нд гардуулав. Монгол Улс  хэлэлцээр нэгдэн орж буй 7 дахь улс болсонд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга баяр хүргэв. Комиссын зүгээс энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр ашгийг нь илүү хүртээлтэй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ тэрээр нотолж, ирэх 10 дугаар сард хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар манай төр, хувийн хэвшлийхэнд сургалт зохион байгуулах талаар мэдээлэв.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр тус хэлэлцээрийн оролцогч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой Байнгын төлөөлөгч А.Төмөр тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ дурдав.

2021 оны  нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хэлэлцээрийн дагуу гишүүн улс руу хийх бараа бүтээгдэхүүний экспортод тарифын хөнгөлөлт эдэлж тус хэлэлцээрийн оролцогч болох БНЭУ, БНХАУ, БНСУ, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орж буйд баяр хүргэж, худалдаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet