НИЙГЭМ

Д.Занданбат: Нийгэмд шийдэх ёстой маш олон асуудал байсаар л байгаа шүү гэдгийг харуулахыг зорьсон

Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нар хэлсэн нь нийгэмд томоохон шүүмжлэл дагуулсан. Үнэхээр нийслэлчүүд бид жаргаж үхэхэд 8-хан хувь дутуу байгаа юу? Тэгвэл энэ асуултын хариултыг гэрэл зураг, видео контентоор харуулахаар “Хотын нүд” ТББ-аас мэргэжлийн уран бүтээлчид, иргэдийн дунд уралдаан зарласан нь өчигдөр дүнгээ гаргалаа.

Харамсалтай нь гэрэл зургийн сурвалжлагчид, видео контент бүтээгчдийн бүтээлээс Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь харагдсангүй. Харин ч эсрэгээрээ иргэдийн ахуй амьдралд анхаарах ёстой маш оон асуудал байгааг хараад зогсохгүй нийслэлчүүдийн нийгмийн давхрага хэдийн хоёр хуваагдсан байгаа нь уралдаанд оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг, видео контентоос харагдаж байлаа.

Уралдааны  гурван төрөлд нийт 224 бүтээл ирсэн бөгөөд үүнээс 16 шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа өчигдөр /2020.09.29/ болсон юм.

Энэхүү уралдааны талаар “Хотын нүд” ТББ-ын УЗ-ын гишүүн Б.Баясгалан “Хотын удирдлагуудад гэж хэлэхэд 92 хувийн аз жаргал чинь хаана байна вэ гэж асуумаар байна. Тодруулбал иргэдийн амьдрал ахуй өнөөдөр ямар түвшинд байгааг, мөн хот нийгмийн давхрагаараа хоёр хуваагдсан байгааг уралдаанд оролцогчдын гэрэл зураг, видео контентоос хараарай гэж хэлмээр байна.

Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Бидэнд аль нам эвсэл ялах нь чухал биш. Бидэнд эрүүл, аюулгүй орчин, нөхцөл хэрэгтэй байна. Үүнийг л бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ. 

Уралдааны гэрэл зургийн төрөлд  тусгай байр эзэлсэн Mpa.mn сайтын гэрэл зурагчин Д.Занданбат “Би есөн сарын өмнөөс гэрэл зураг сонирхож, зураг авч эхэлсэн. Одоо МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд суралцахын зэрэгцээ гэрэл зургийн MPA.mn агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байна. “Хотын нүд” ТББ-аас зохион байгуулсан энэхүү уралдаанд надаас гадна манай сайтын гэрэл зургийн сурвалжлагч Г.Өнөболд мөн гуравдугаар байранд шалгарсан. Байгууллагаасаа хоёул байр эзэлсэндээ маш их баяртай байна.

Миний хувьд өнөөгийн нийгмийн бодит байдлыг гэрэл зурагт буулгаж, нийгэмд шийдэх ёстой маш олон асуудал байсаар л байгаа шүү гэдгийг иргэдэд үзүүлж, хотын удирдлагуудад дамжуулахыг зорьсон. Энэхүү уралдаанд оролцоход тусалж дэмжсэн хамт олондоо мөн бусад хүмүүст баярлалаа” гэв. 

Уралдаанд оролцосно гэрэл зураг, видео контентуудыг Хотын Нүд – City Eye пэйж хуудсаас үзнэ үү.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet