ДЭЛХИЙН МЭДЭЭ

В.Путин коронавирусийн эсрэг сэрэмж алдахгүй байхыг ард иргэддээ анхаарууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлыг нээж, үг хэлэхдээ “Коронавирусний эсрэг тэмцэл дуусах болоогүй. Иргэд аюулгүй байдлын арга хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай байгаа бөгөөд сэрэмжээ алдаж болохгүй” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ В.Путин аюултай энэ өвчний талаар хэдэн сарын өмнөхөөс хамаагүй их зүйлийг мэддэг болсныг онцлов. “Бид яаж ажиллахаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулахыг мэднэ. Гэвч одоо коронавирусийн халдварын тархалттай тэмцэх бидний нийтлэг хүчин чармайлт хүн бүрээс шалтгаална. Хаврынхтай адил эдийн засгийн хувьд маш эмзэг, иргэдийн хувьд дарамттай өргөн цар хүрээтэй хязгаарлалтын арга хэмжээг дахин авахгүй байхын тулд хүн бүр хичээх хэрэгтэй” гэв.

ОХУ-ын хувьд коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 8135 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 1.1 сая давсан бол 20.3 мяган хүн нас бараад байгаа билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet