ЦАГ АГААР

Ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орно

ЦУОШГ-аас мэдээлж буйгаар маргаашнаас буюу энэ сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 10 сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар, 2-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

1 сэтгэгдэл

  1. мөрөн

    2020-09-28

    өвлийн гутал, куртикаа гаргая да

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet