Live
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Өвлийн спортын хөгжлийг түүчээлэх “Мөсөн өргөө” цогцолбор 2,600 хүртэлх үзэгчийн суудалтай

2019 оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьж байсан “Мөсөн өргөө” спортын ордны бүтээн байгуулалттын явцтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Нийслэлийн харьяа газрын удирдлагууд өнөөдөр танилцлаа.

“Мөсөн өргөө” нь Буянт-Ухаа-2 хорооллын замын эсрэг талд Шинэ яармаг хороололд баригдаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена”, МАК, “Ачит Ихт” компаниуд гүйцэтгэж байгаа.

2020 оны есдүгээр сарын 22. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн харьяа газрын удирдлагууд Спортын төв ордны үйл ажиллагаатай танилцлаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

“Мөсөн өргөө” ордон нь:

  • Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
  • Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,
  • 2,600 хүртэлх үзэгчийн суудалтай,
  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet