“Өргөө”-ийн гудамжны авто замыг түр хааж, засвар хийнэ

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо “Өргөө”-ийн гудамжны авто замыг энэ сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг эхлүүлэх гэж байна.
Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-аас анхаарууллаа.

Хариулах