НИЙГЭМ

НДШ-ийг 10 хувиар төлөх шийдвэр аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварын үед эдийн засгийг дэмжиж Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Харин үргэлжлүүлэн аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөлт хэлбэрээр буюу даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон.

Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 1-нээс ажил олгогч 5 хувь, иргэн 5 хувийн шимтгэл төлөх юм.

Засгийн газраас 2020 оны наймдугаар сарын 5-нд гаргасан шийдвэрүүд:

  • Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
  • Нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр он дуустал үргэлжилнэ
  • Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
  • Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.
  • НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.
  • Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн ААНОАТ-ыг тэглэх шийдвэр үргэлжилнэ.
  • Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар тэглэсэн арга хэмжээ үргэлжилнэ.
  • Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тооцсон.
  • Хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10 хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.

Эх сурвалж: НДЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet