Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхэллээ

Европын зарим оронд коронавирусийн халдварын тохиолдол эргэн сэргэж эхэллээ. Тухайлбал, Их Британи улсад гэхэд цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдээллээ. Тодруулбал, тус улсад тавдугаар сарын 8-наас хойш анх удаа нэг өдрийн дотор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 4300-д хүрсэн үйл явдал саяхан болов. Иймээс зоогийн газар, баруудыг хэсэг хугацаанд хааж магадгүй байна. Гэхдээ сургууль болон ихэнх компани, аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй гэнэ.
Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь ямар ч эргэлзээгүй байгаа гэж ярьжээ.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ДЭЛХИЙ ДАЯАР НИЙТ 30,918,269 ХҮН ӨВЧИЛСӨН БАЙНА
Халдварын тоогоороо тэргүүлж байгаа НАЙМАН орон
6,799,044 US
5,400,619 India
4,544,629 Brazil
1,098,958 Russia
762,865 Peru
758,398 Colombia
697,663 Mexico
661,211 South Africa

Хариулах