УЛС ТӨР

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам танилцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцуулах бөгөөд хэлэлцүүлэгт холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцох юм.

Д.Занданбат

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet