newswire

АНУ Тайваньд 7 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байна

 АНУ-ын эрх баригчид Тайваньд батлан ​​хамгаалах хүчээ бэхжүүлэхэд нь зориулж, тэнгисийн мина, газарт байрлалтай далавчит пуужин, нисгэгчгүй нисдэг аппарат зэрэг 7 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдахаар төлөвлөж байна. Ийм мэдээллийг “Financial Times” сонин Америкийн засаг захиргааны холбогдох хэлэлцүүлгийн талаар мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан өгчээ.

Эх сурвалжийн хэлснээр, дээрх гэрээ өнгөрсөн онд хийгдсэн 8 тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээний дараа орох хоёр дахь том хэлцэл болох юм. Энэхүү потенциал нь уламжлалт зэвсгийг өрөөсгөл хэлбэрээр ашиглахад чиглэсэн Тайванийн ““батлан ​​хамгаалахын ерөнхий үзэл баримтлалыг” дэмжих боломж олгоно” гэж Вашингтоны Стратеги, олон улсын судалгааны төвийн мэргэжилтэн Бонни Глейзер хэлснийг “Financial Times” сонинд онцолсон байна.

Сүүлийн үед Цагаан ордон Хонконгийн нөхцөл байдлын улмаас Бээжинтэй харилцаа муудаж буйтай холбоотойгоор БНХАУ-ын нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг Тайваньтай харилцаа холбоогоо идэвхжүүлснийг ажиглагчид тэмдэглэж байгаа юм. Наймдугаар сарын 9-12-нд АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Алекс Азар Тайваньд айлчилсан бөгөөд Бээжин энэхүү айлчлалыг эрс эсэргүүцсэн билээ.

АНУ-ын Төрийн департаментын тэргүүний орлогч Кейт Крач пүрэв гарагт Тайваньд гурван өдрийн айлчлал хийнэ. Тэрбээр АНУ Тайбэйгээс дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй тогтоосноос хойш буюу 1979 оноос хойш тус аралд айлчилсан Төрийн департаментын хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet