ТЕХНОЛОГИ

“Apple” компани “Watch series 6”, “Аpple watch se”-ийн шинэ загвараа танилцуулав

“Apple” компанни “Apple Watch Series 6”, “Apple Watch SE”, “iPad” (8th), “iPad Air”-ийн шинэчилсэн хувилбараа танилцууллаа.

“Apple”-ийн шинээр танилцуулсан “Apple Watch Series 6” нь “S6” гэх өмнөх загварынхаас 20 дахин хурдан процессортой, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянагчтай гэдгээрээ онцлог. Үнийн хувьд 399 ам.доллароос эхэлнэ.

“Apple Watch SE” буюу хямд үнийн бодлогыг тодорхойлсон загварыг худалдаанд гаргахаа зарлалаа. Үнэ нь 279 ам.доллар байх аж.

Түүнчлэн “iPad Air”-ийн шинэ загвартаа томоохон өөрчлөлт оруулж, “Edge to Edge Screen” буюу нүүр нь зөвхөн дэлгэцээс тогтохоор бүтээжээ. “Home Button”-гүй болгосноор харагдах байдлын хувьд “iPad Pro”-той илүү төстэй болсон байна. 10.9 инчийн дэлгэцтэйн дээр шинэ загвараа A14 процессороор тоноглож, өмнөх загвараас 40 хувиар хурдасгажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet