АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ

Гэрэл зургийг MPA.mn
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэллээ. Тодруулбал, дотор, зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгийг энэ сарын 7-ны өдрөөс ажиллуулж эхлээд байна.

Үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура, АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар нар Монгол-Япон эмнэлгийн удирдлагын баг, хамт олонтой уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Хариулах