СОЁЛ УРЛАГ

ШИНЭ НОМ: Өчигдөр уулзъя

Зохиолч Г.Аюурзанын “Өчигдөр уулзъя” шинэ роман уншигчдад хүрч эхэлжээ. Хүүрнэл зохиолын нэгэн элемент монолог хэлбэрээр бичигдсэн, бодол ухамсрын урсгал энэхүү ном нь үйл явдлын хувьд “Сахиуст Хангайн нууц” романы үргэлжлэл аж. Мөн зохиолчийн сүүлд хэвлүүлсэн “Сүнсний томьёо” романтай ч гол баатруудынх нь амьдрал дам холбогдоно.

Эдгээр гурван роман нь тус тусдаа бие даасан зохиолууд боловч ийнхүү тодорхой зарим талаараа холбоотой байгаа нь ерөнхийд нь нэгэн мөчлөг зохиолуудын шинжтэй болгож байгаагаар ихээхэн онцлог.

Номын редактороор түүний гэргий Лувсандоржийн Өлзийтөгс ажилласан бол хавтасны зургийг охин А.Гэгээ нь зуржээ.

Харин үнийн хувьд номын дэлгүүрүүдээр 21,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet