ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын “The Press” сэтгүүлийн ерөнхий редакторт 10 жилийн хорих ял оноолоо

БНХАУ-ын төрийн “Жэньминь Жибао” хэвлэлийн газрын харьяа шинжлэх ухааны “The Press” сэтгүүлийн ерөнхий редактор Вань Шитун нь сэтгүүлдээ бусдын 900 гаруй өгүүлэл, материалыг нийтлэхдээ төлбөр авсан хэрэгт буруутгагдлаа.

Тэрбээр 2014-2019 онд нийт 8.24 сая юань /1.2 сая ам.доллар/-ийн хахууль авсан нь шүүхээр тогтоогджээ. Иймээс түүнд 10 жил хорих болон 500 мянган юань /73 мянган ам.доллар/-ийн торгууль төлөх ялыг шүүх ногдуулсан байна.

“The Press” нь олон нийтэд хуулийн салбарын мэдээ мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийн чиглэлийн материал нийтлэх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн байгууллага юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet