ЭДИЙН ЗАСАГ

ЗААВАР: Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ

Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн шилжүүлж эхэлсэн.

Ингэхдээ 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа тараахгүй байгаа билээ. Харин энэ хугацаанаас өмнө төрсөн хүүхдүүд авах боломжтой.

Тэгвэл хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг e-barimt сайт болон аппликэйшн ашиглах боломжтой аж.

18-аас доош насны Монгол Улсын иргэн (хүүхэд) ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ үүсгэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг авах хүсэлт илгээх заавар:

Алхам 1: Ebarimt аппликейшн болон сайтад хандаж бүртгүүлэх товчийг дарна. /Вэбсайт: www.ebarimt.mn, аппликейшний нэр: ebarimt

Алхам 2: Бүртгүүлэх талбарт РД /кирилл үсгээр бичнэ/ болон ebarimt-д бүртгэлгүй и-мэйл хаяг, утасны дугаар оруулан бүртгүүлэх товчийг дарна.

Алхам 3: Бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан ebarimt-д нэвтрэхэд, миний бүртгэл хэсэгт таны хүүхдийн овог, нэр, банк, дансны дугаар автоматаар үүссэн байх ба та тус мэдээллийг шалган, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтийг баталгаажуулснаар таны хүүхдийн дансанд ногдол ашиг ажлын 3 хоногт шилжин орно.

Хүсэлт гаргасны дараа иргэн та өөрийн бүртгэлээр e-barimt аппликейшнд нэвтрэн орж үйлчилгээ цэсээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийг сонгож “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлт баталгаажсан болон өөрийн дансанд шилжиж орсон эсэхийг харах боломжтой.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet