ХҮН: Нийслэл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо
ХҮН (Хөдөлмөрийн Үндэсний Нам)-ын нийслэл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо.
НЭР ДЭВШИГЧИД:
Баянгол дүүрэг
- I тойрогт Ж.Золжаргал-инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр.
- Д.Биндэръяа-эдийн засагч, инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр.
- II тойрогт Д.Түмэн-Өлзий-инженер, нийтлэлч, ШУТИС-ийн бакалавр.
- III тойрогт Д.Үүрцайх-хуульч, Боннын их сургуулийн магистр.
Баянзүрх дүүрэг
- IV тойрогт Г.Хаш-Эрдэнэ-эдийн засагч
- IV тойрогт Л.Амарсайхан-мэдээллийн технологийн инженер Нагояагийн их сургуулийн магистр
- V тойрогт Д.Гантулга- Их Британийн Манчестрийн метрополитиан их сургуулийн магистр
- V тойрогт П.Наранбаяр-Киёто их сургуулийн магистр, МУИС-ийн төрийн захиргаа, олон улс судлалын доктор
- VI тойрогт Г.Уянга-Хишиг-хуульч, Боннын их сургуулийн магистр
- VI тойрогт Б.Амараа-авто замын инженер, ШУТИС-ийн бакалавр
- VII тойрогт М.Жаргалант-жүжигчин, сэтгэл судлаач, МУБИС-ийн магистр, ОХУ-д Москвагийн театрын сургууль төгссөн
- VII тойрогт Я.Батзаяа-эдийн засагч, СЭЗДС-ийн бакалавр
- VIII тойрогт М.Алзахгүй-эдийн засагч, төрийн удирлагын магистр, Удирдлагын академийг төгссөн
Сүхбаатар дүүрэг
- X тойрогт Ж.Отгонбаяр-олон улсын тээврийн удирдлагаар ШУТИС-ийг төгссөн, бакалавр
- XII тойрогт Х.Жамсран-нягтлан бодогч, санхүүч ХААИС-ын бакалавр
- XIII тойрогт М.Энхбаатар-инженер, бакалавр
- XIV тойрогт Б.Мөнхсоёл-эдийн засагч, Тайландын Азийн технологийн институцид Олон улсын бизнесийн чиглэлээр магистр, Францын европын менежментийн сургуульд олон улсын санхүүгийн магистр хамгаалсан
- XV тойрогт Д.Энх-Эрдэнэ-усан хангамжийн инженер, магистр, Украинд цэргийн мэргэжлээр төгссөн
- XV тойрогт Ж.Ганболд-хуульч, магистр, Боловсрол, соёл, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн
Чингэлтэй дүүрэг
- XVI тойрог Б.Найдалаа- эдийн засагч, магистр
- XVI тойрогт П.Болдгэрэл-магистрант
- XVII тойрогт Б.Мөнхболд-экологич, МУИС-ийн физик электроникийн сургуулийг төгссөн, бакалавр
Хан-Уул дүүрэг
- XVIII тойрогт Н.Отгонбаяр-инженер
- XIX тойрогт Д.Ган-Эрдэнэ-эдийн засагч, МУИС-ийн бакалавр
- XIX тойрогт Н.Лхагвасүрэн-нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, магистрант
- XX тойрогт П.Ганзориг-математикч, МУИС-ийн бакалавр
- XX тойрогт Ц.Алтансор-багш, Калифорнийн мужийн их сургуульд боловсрол удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан аж.

Хариулах