UBTRAFFIC аппликэйшнийг татаж аваад түгжрэлээс мултар

Гэрэл зургийг MPA.mn
Замын хөдөлгөөний нөхцөл байдал, ачаалалтай замын талаарх мэдээллийг 24 цагийн турш гэрээсээ болон ажлаасаа гарахдаа гар утаснаасаа харах боломжтой болсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Жолооч та UBTRAFFIC гэх үнэ төлбөргүй аппликэйшнийг татаж аваад нийслэлийн замууд болон уулзварт замын хөдөлгөөний ачаалал хэр байгааг камерын тусламжтайгаар харж аль болох түгжрэлээс мултрах боломжтой болж байгаа юм (камер тус бүрийг 20 секундын хугацаанд харна). Ингэснээр зорчих замаа сонгох боломжтой болж, цаг хэмнэх нь ээ.
Д.Занданбат


Хариулах