НИЙГЭМ

15 настай хүүхэд автомашин жолоодож яваад осолджээ

Гэрэл зургийг MPA.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Улиастайн гүүрний баруун замд есдүгээр сарын 6-ны өдрийн 01:50 цагийн орчимд 15 настай хүүхэд автомашин жолоодож яваад гэрлийн шон мөргөж онхолдсон хэрэг гарчээ.

Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т болон дотор нь зорчиж явсан 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. Одоогоор тухайн хэргийг шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 416 дуудлага Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэж, ослын улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet