ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар “Фэйсбүүк” компани улс төрийн сурталчилгаа нийтлэхгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас долоо хоногийн өмнөөс эхэлж “Фэйсбүүк” компани улс төрийн зар сурталчилгаа нийтлэхгүй байх шийдвэр гаргасан талаар Марк  Зукерберг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Америкт эмх замбараагүй байдалд хүргэж мэдэх зөрчил үүсээд байгаа учир ийм шийдвэрт хүрсэн” гэв.

“Фэйсбүүк” компани дан ганц АНУ-д гэлтгүй бусад улс орнуудад ч энэ шийдвэрээ хэрэгжүүлэх аж. Олон нийтийн сүлжээгээр элдэв  цуу яриа, худал  мэдээлэл  тараахаас сэргийлэхийн  тулд  тус компани  хэд хэдэн хязгаарлалтын арга хэмжээ авах бөгөөд  сонгуулиас долоо хоногийн өмнө  улс төрийн зар сурталчилгаа байрлуулах  захиалга авахгүй гэнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet