Япон: Өдөртөө 40 хэм давж халлаа

Япон Улсын Нийгата мужид өнөөдөр цельсийн 40.2 хэм хүрч халлаа. Энэ нь тус улсын хувьд есдүгээр сард тогтоосон хамгийн өндөр хэм болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Цаг уурчдын мэдээлснээр Номхон далайд үүссэн ес дэх хар салхины нөлөөгөөр Япон тэнгисийн эрэг орчмын нутаг дэвсгэр огцом халсан нь энэ аж. “Майсак” нэртэй уг хар салхи Солонгосын хойгоос Япон тэнгисийг чиглэж, багагүй сүйрэл дагуулсан юм.

Хариулах