newswire

“Hayabusa-2” ирэх 12 дугаар сард бортогоо буулгана

Японы Сансар судлалын агентлагийн “Hayabusa-2” төхөөрөмж бага гаргаас цуглуулсан сорьц бүхий бортогоо /capsule/ ирэх 12 дугаар сарын эхээр дэлхийд буулгахаар төлөвлөж байна.

Сансар судлалын агентлагийн судлаачдын баг уг бортогонд “Рюгү” бага гаргийн гадаргуугаас цуглуулсан элс болон бусад материал байгаа хэмээн үзэж байна. “Hayabusa-2” бага гараг дээр хоёр удаа буусан бөгөөд одоо дэлхий рүү ирж байгаа юм.

Судлаачдын багийн мэдээлснээр, “Hayabusa-2” ирэх 12 дугаар сарын 5-нд дэлхийгээс 220 мянган километрийн зайнаас бортогоо салгах ажээ. Бортого түүнээс 12 цагийн дараа Австралийн өмнөд нутгийн цөлд газардах төлөвтэй байна.

“Hayabusa-2” бортогоо салгасныхаа дараа дэлхийн агаар мандал руу унаж буй гэрэл зургийг нь авах бөгөөд уг төхөөрөмжийг дахин даалгавар гүйцэтгүүлэхээр өөр бага гараг руу илгээх ажээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet