ЦАГ АГААР

Дуу цахилгаантай аадар бороо орно

Гэрэл зургийг MPA.mn

Есдүгээр сар дундаа орсон нийт орон даяар бороо хур элбэгтэй байна. Тухайлбал, өнөө маргаашдаа Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн маргаашнаас баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох гэнэ.

Энэ өдрүүдэд салхи 5-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 5-наас баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх нь ээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet