ГЕРМАН: Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный хордсон

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный Новичок мэдрэлийн эмээр хордсон гэж Германы засгийн газар мэдэгдэв.
Навальныг өнгөрсөн сард ОХУ-ын Сибирийн бүсэд нислэгийн үеэр өвдсөнийхөө дараа Берлин рүү нисэх онгоцоор хүргэгдсэн. Түүнээс хойш тэр комд орсон байсан юм.
Түүнийг Ерөнхийлөгч В.Путины тушаалаар хордуулсан гэж түүний багийнхан хэлж байгаа билээ. Харин Кремль энэ мэдэгдлийг няцаасан юм.
Германы засгийн газар халдлагыг хамгийн хатуугаар буруушааж байгаагаа мэдэгдэж, тайлбараа яаралтай өгөхийг Орос Улсад уриаллаа.

Хариулах