newswire

Бага насныхан голын усанд өдөр бүр живж байна гэв

Дундговь аймаг, Эрдэнэдалай сумын нутаг, Цагаан-Овоо гэдэг газрын Боргиотын нуурын эрэгт энэ сарын 25-нд тоглож байсан дөрвөн хүүгийн хоёр нь усанд живсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байсан. Онцгой байдлын албан хаагчид 11 настай Б, наймтай Б нарыг хоёр өдрийн турш эрэн хайж, нуурыг самнасан байна.

Харамсалтай нь, хөвгүүдийн цогцсыг өчигдөр нуурын хойд эргээс дотогш 1.5 метр гүнээс татан гаргав. Мөн өдөр Хэнтий аймаг, Баянмөнх сумын нутагт урсдаг Хэрлэн голд гурван настай хүү живж осолдсон хэрэг гарчээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид хүүг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, орой болоход цогцсыг уснаас гаргасан аж.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн “Гол усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд өдөр болгон өгч буй. Харамсалтай нь, хүүхдүүд битгий хэл томчууд ч голд унаж эндэх тохиолдол буурахгүй байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet