ДЭЛХИЙН МЭДЭЭ

ОХУ-ын эрдэмтэд томуу, коронавирусээс зэрэг хамгаалдаг вакцин бүтээнэ гэв

Евгений Шляхто.

ОХУ-ын эрдэмтэд томуу, коронавирусээс нэгэн зэрэг хамгаалдаг вакцин боловсруулж байна гэж Алмазовын нэрэмжит Анагаах ухааны судалгааны төвийн ерөнхий захирал Евгений Шляхто мэдээллээ.

Тэрбээр “Энэхүү вакцин нь хосолмол үйлчилгээтэй байх бөгөөд томуу, коронавирусийн халдварын эсрэг хоёуланд нь дархлаа үүсгэх боломжтой бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулах юм” гэж РЕН сувагт ярилцлага өглөө.

Одоогоор вакцин боловсруулалтынхаа эхний шатанд байгаа бөгөөд амьтан дээр, мөн эмнэлзүйн бүхэл бүтэн цуврал туршилт хийгдэх ёстой. Гэсэн хэдий ч зарим эерэг үр дүнгүүд гарч байгаа ажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet