ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Хүний амь хороогоод цогцсыг нь гүнийхээ худагт хийсэн байжээ

2013 онд сураггүй алга болсон иргэнийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.

Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай М нь 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж ар гэрээс нь цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байсан аж.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөг Г гэгч нь хохирогч М-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироосон байна. Улмаар цогцсыг нь хашаандаа байрлах гүний худагт хийж булсан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet