Усайн Болт коронавирусийн халдвар авчээ

Дэлхийн домогт тамирчин Усайн Болт коронавирусийн халдвар авсан гэдгийг Ямайка улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Одоогийн байдлаар хавьтлын хүрээг нь тодорхойлох ажил эхэлсэн байна.
Ямартай ч тамирчны биед халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Ташрамд дурдахад, 34 настай Усайн Болт сүүлийн гурван олимпийн наадмын 100, 200 метрийн зайн гүйлтийн алтан медальтан бөгөөд 2017 онд их спортоо албан ёсоор орхисон билээ.

Хариулах