ДЭЛХИЙН МЭДЭЭ

Арваннэгдүгээр сард дэлхийд жижиг солир ойртож ирнэ

2-4 м-ийн голчтой жижиг солир ирэх арваннэгдүгээр сарын 2-нд Дэлхийд ойртож ирэх бөгөөд манай гарагтай мөргөлдөх магадлал нь 0.5 хувьтай гэж НАСА өнгөрсөн Бямба гарагт мэдээллээ.  2018VP1 гэсэн тэмдэглэгээтэй уг сансрын биет Дэлхийд 420 мянган км-ийн зайд ойртож ирэх бөгөөд манай гарагтай мөргөлдөх магадлал нь 0.41 хувь ажээ.

Уг солирыг Калифорни муж улс дахь Паломарын одон орон судлалын төвийн эрдэмтэд 2018 онд илрүүлсэн байна.  2018VP1 солир хоёр жилд нэг удаа Нарыг бүтэн тойрдог бөгөөд Дэлхий орчмын аполлон солируудын бүлэгт багтдаг байна. Аполлон гэдэг нь 1932 онд илрүүлсэн уг бүлгийн анхны солирын нэр аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet