ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын цагдаа нар хар арьст эрэгтэйг буудан хөнөөжээ

АНУ-ын Луизана муж улсын цагдаа нар нэгэн хар арьст эрэгтэйг баривчлах гэж оролдох үедээ түүнийг буудан хөнөөсөн тухай телевизийн АВС суваг мэдээллээ.  

Тус муж улсын Лафайет хотод болсон уг эмгэнэлт хэрэг хэрхэн өрнөснийг гэрчүүд гар утсандаа бичиж авсан байна. Үүнтэй холбогдуулан Америкийн Иргэний эрхийг хамгаалах холбооноос гаргасан мэдэгдэлд “өнгөт арьст иргэний эсрэг цагдаа нар аймшигтай хүчирхийлэл үйлдсэн нь түүнийг үхэлд хүргэлээ” гэжээ.

Цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар, нэгэн жижиг дэлгүүрийн хажууд хутга барьсан эрэгтэй хүн бусдад заналхийлж байна гэсэн дуудлагын дагуу цагдаа нар очсон байна. Улмаар заналхийлэгчийг баривчлах үед тэрбээр зугтах гэж оролдсон тул цагдаагийн ажилтнууд электрошокер гэдэг тогоор цохиулдаг хэрэгслийг ашиглажээ. Гэвч хутга барьсан эрэгтэйг зогсоож чадаагүй бөгөөд тэрбээр өөр дэлгүүр рүү орох гэж оролдох үед цагдаа нар гал нээсэн хэмээжээ.

Нийгмийн сүлжээнд байрлуулсан дүрс бичлэгийг үзвэл, 6-гаас доошгүй тооны цагдаа нар дэлгүүр орохоор явж буй залууг бүслэн авч түүн рүү маш ойрхон зайнаас 10 орчим удаа буудаж байгаа нь харагдана. Амиа алдсан эрэгтэй нь 31 настай Трейфорд Пеллерин болохыг тогтоосон байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet