Чикаго хотын хэсэг залуус санаа нэгдэн Үндэсний баяр наадмаа нилээд зардал гарган бэлтгэж, нээлтээ өвөрмөц байдлаар найруулан дэглэсэн нь гадаадад байгаа монголчуудын хувьд шинэчлэлийн эхлэл гэж санагдлаа. Сэтгэл дотроо “шатаж”, шаналж яваа үйлээ бүтээлээр амилуулсан нь, санаа нэгдэн баг болж хамтран ажилласан нь сайн үлгэр дуурайлал болов.
Харь гүрний тэнгэр дор монголчуудын уухай түрж байсан нь тусгаар Монголчууд бидний оршихуйн түрлэг байсан. Найруулагч Мижээ болон түүний багийн залууст баяр хүргэе.
Ертөнцийн чихнээ “Монгол” хэмээн дуурсгасан наадам улам сүрлэг сайхан болсоор байгаа нь бидний сэргэн мандалтын эхлэл буйз.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах