ОРОН НУТАГ

Завхан аймаг руу шөнийн нислэг хийх боломжтой боллоо

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн гэрэл (170 ширхэг) суулт болон PAPI системийг алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулжээ. Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Ингэснээр “Доной” нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнө агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Ташрамд дурдахад, “Доной” нисэх буудлын 2860м урттай, 30м өргөнтэй хөөрч, буух хатуу хучилт бүхий зурвастай билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet