УОК: Хонконг руу тусгай үүргийн нэг нислэг хийх зөвшөөрөл авсан

Гэрэл зургийг MPA.mn
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Наймдугаар сарын 17-ны өдөр УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрлийг авсан. Үүний дагуу бэлтгэлийг ханган иргэдэд мэдээлэл хүргэж, зорчигчдын бүртгэлийг энэ цаг үед хийж байна” гэлээ.

Хариулах