Live
УИХ

Г.Занданшатар: Төр засаг, банкны салбарынхан зээлийн хүүг бууруулах нэг ашиг сонирхолд нэгдэж байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар сонгуулийн үеэр болон дараа ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл, салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг болсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөвтөө тодотгол хийж, эдийн засгаа, иргэдээ хямралаас хамгаална. Зээлийн хүүг бууруулах тогтоол батална. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчилж, орон нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааны удирдлагыг иргэдийн хүсэмжлэл, Монгол Улсын хөгжлийн эрх ашигт нийцүүлэн оновчтой зохион байгуулах, үр дүнтэй засаглалын тогтолцоо бүрдүүлнэ. Иргэдийн ирүүлж буй саналаас нэгийг ч гээгдүүлэлгүй авч үзэж, зүйл заалт бүрийг нухацтай шүүн хэлэлцэх юм. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ийм ч бай гэсэн үүрэг даалгаврыг түмэн олон минь бидэнд өгч, төрд илгээсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлэх нь бидний үүрэг юм” гэлээ.

Newswire.mn

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна

Geplaatst door Newswire.mn op Zondag 16 augustus 2020

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet