НИЙГЭМ

МҮОХ-ны ээлжит бус хурал болж байна

Гэрэл зургийг MPA.mn сайтын архиваас, 2015 он.

Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Хурлаар Монгол үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн ажил болон бусад ажлуудыг хэлэлцэх юм. Тодруулбал, тус хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгох юм.

Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр дэвшиж байна.

Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд дараах хүмүүс нэр дэвшиж байна.

  • Цэвэгмидийн БАТ-ЭНХ
  • Чойжгаваагийн НАРАНБААТАР
  • Жүгдэрийн ОТГОНЦАГААН 
  • Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet