БОЛОВСРОЛ

3287 багшид олгох зөөврийн компьютерийг эхнээс нь хүлээлгэн өглөө

Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3287 ширхэг зөөврийн компьютерийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгохоор болжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийн дээжийг гардуулан өгсөн байна.

Яамны зүгээс багш нараа компьютержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжийн эдгээр компьютерийг ерөнхий боловсролын 658 сургуулийн 1098, сургуулийн өмнөх боловсролын 885 байгууллагын 2,189 багшид хуваарилах юм байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet