Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Гэрэл зургийг MPA.mn
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж эхлээд байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.
Үүний хүрээнд нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх аж.
Түүнчлэн орон нутгаар аадар бороо орж аюултай нөхцөл үүссэн тул Улаанбаатар хотоос Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.

Хариулах