АН-ын залуучууд: Ардчилалд итгэсэн иргэдийнхээ итгэлийг алдлаа
Ардчилсан намын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг удирдлагууддаа хүргүүлэв. Тус намын 100 гаруй залуу гишүүн хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулжээ. Тус намын залуучуудын төлөөлөл АН-ын одоогийн удирдлагыг дүрмийн дагуу хариуцлага хүлээх шаардлага тавьж буйгаа өнөөдөр /2020.06.25/ мэдэгдлээ. Залуучуудын төлөөллөөс УИХ-ын ээлжит сонгуульд хоёр ч удаа ялагдал хүлээсэн намаа шинэчлэх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Хариулах