ЦАГ АГААР

Өнөөдөр Улаанбаатарт 26 градус дулаан

Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй, салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 26 градус дулаан байна.

Харин өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говийн нутгаар бүгчим халуун байна.

21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet