НИЙГЭМ

НАЛАЙХ: 4.4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийг энэ сарын 23-нд нээхээр төлөвлөлөө

Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй  “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна.

Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2.3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 10-ны өдөр нээсэн.

Өнөөдрийн байдлаар хоёрдугаар хэсэг буюу үлдсэн 1.2 км авто замын хашлага суурилуулалт болон асфальтбетон хучилтын бэлтгэл ажлууд хангагдаад байна.

Өөрөөр хэлбэл, авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн  хөдөлгөөнийг энэ сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөжээ.

Тус ажлыг гэрээт хугацаанаас нь өмнө 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид шахуу график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet