ЭМЯ, ХӨСҮТ: 16 хүн эдгэрсэн бол Беларусийн дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 17-ны өдөр 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 4 хүнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор ирсэн Беларусийн 4 жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хүмүүс 33, 36, 40, 59 настай бөгөөд жолооч нарыг ХӨСҮТ рүү авчирч байна.
Мөн маш сайхан мэдээ дуулгая. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, гарлаа. Ингээд нийт батлагдсан 201 хүнээс 127 хүн эдгэрлээ. 74 хүн эмчилгээнд байгаагаас 5 хүн хүндэвтэр байна” гэв.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Зосин
2020-06-18
Гаднаас оруулж , авч ирээд байх юм аа. Дотроо алдвал манайх шиг улс дороо л байхгүй. Гадаадаас ирсэн хүмүүс нь гэрийн дэглэмээ барихгүй 20 гаран нь зөрчсөн гээд байхын. Шоронд хийж, хорьж хуулиа чангатгаач. Бололцоотой танилтай талтай хүмүүс л гадаадаар зугаалаа байлгүй. Эсвэл өвчих намдсаны дараа авч болдоггүй юм уу