ЗӨВЛӨГӨӨ

ЗӨВЛӨГӨӨ: Цус харвасан хүнд ингэж туслаарай

Магадгүй та найзтайгаа хамт хооллож байхад гэнэт тэр хутга сэрээгээ алдаж та гайхан яасан юу нь болохоо байсан талаар асуухад тэр ярьж чадахгүй ч юмуу гар хөлөө хөдөлгөж чадахгүй болвол харвалт өгсөн байж магад юм. Ийм явдал танд тохиолдвол доорхи дарааллын дагуу яаралтай арга хэмжээ авна уу.

•    Юуны өмнө та өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.
•    Цус  харвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн 3 асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл
•    Тодорхойлсоны дараа яаралтай түргэн  тусламж дууд 
•    Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношлогооны маш өндөр ач холбогдолтой юм шүү. 
•    Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомтой зөөлөн холдуул.
•    Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө. 
•     Тайван бай, найзтайгаа хамт бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай
•    Найз тань ухаангүй байвал түүнийг чөлөөтэй амьсгалж байгаа эсэх, түүнийг судасны цохилтыг байнга хяна. Эрүүл хүний судасны цохилт 1 минутанд 70-80 удаа байдаг. Шаардлагатай бол хиймэл амьсгал хий 
•    Эмнэлэгийн тусламжийг саадгүй олж ирүүлэхийн тулд хэн нэгнээр түргэний машиныг тосуулаарай

Доорхи зүйлсийг хэзээ ч бүү хий: 


•    Өөрөө хэзээ ч зөөж  эмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ. Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтанд хүргэж болно. 
•    Хэзээ ч ямар нэгэн уух, идэх зүйл өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтанд хүргэж болзошгүй.
•    Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet