Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж түгээх ажил үргэлжилж байна

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж болон сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байна.
Одоогоор сонгуулийн 12 тойргийн материалыг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгч, орон нутаг руу хүргээд байгаа бөгөөд энэ сарын 20-ны дотор нийт сонгуулийн хороодод хүргүүлсэн байхаар төлөвлөж буй аж.

Түүнчлэн сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай амны хаалт, нэг удаагийн бээлий, гар болон санал авах байрны ариутгалын бодис зэрэг зүйлсийг Улсын онцгой комиссоос хүлээн авч орон нутгуудад илгээжээ.
Эх сурвалж: СЕХ
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах