БАЙГАЛЬ ОРЧИН

Говийн бүсийн өмнөд хэсгээр +36 хэм хүрч, хална

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан, цаг агаар тогтуун байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Ирэх өдрүүдийн цаг агаарын төлвийг дараах мэдээллээс уншаарай.

Энэ сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай  бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 19-24 градус, говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 29-34 градус дулаан.

Бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Энэ сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet