Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо

Гэрэл зургийг MPA.mn
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус нислэгээр нийт 251 иргэн БНЭУ-аас эх орондоо ирнэ. Үүнд, Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм.
Тусгай үүргийн онгоц маргааш буюу энэ сарын 13-ны 07:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах