Толгойтын Нефтийн гармыг хаана

Толгойтын Нефтийн төмөр замын гармын хавтан солих ажлыг тус хэсгин замыг хааж, өнөө оройноос хийнэ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн гармыг өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ны 23:00 цагаас маргааш хүртэл буюу 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гармын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар анги хийж гүйцэтгэнэ.
Энэ хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах