ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Facebook компани Meta болж, виртуал дэлхийг бүтээх нь

Өчигдөр шөнө Facebook компани Meta болон шинэчлэгдэж буй талаар Mark Zuckerberg нэг цаг 30 минут гаран ярьсан билээ. Бүх хүн үзэж бас ойлгох боломжгүй тул тэдгээрээс онцлох зарим зүйлсийг орууллаа.

Цуврал 1:

Медиа ертөнцөд Metaverse буюу хийсвэр/виртуал ертөнц маш том нөлөө үзүүлэхээр байна. Жишээ нь VR төхөөрөмжөө зүүгээд гэрээсээ дуртай дуучныхаа тоглолтыг яг л дэргэд нь байгаа мэт дуу, дүрс, мэдрэмжийн өндөр чанартайгаар найз нөхөдтэйгээ үзэх боломжтой бөгөөд тоглолт дууссаны дараа after party-д нь ч төлбөрөө төлөөд оролцох боломжтой.

Тухайн хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь доорх зурагт үзүүлсэн шиг түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар metaverse дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцасыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.

May be an image of 2 people

Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа crypto дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана.

Ойрын ирээдүйд хол байгаа ахан дүүс, найз нөхөд нэгнийдээ зочлохдоо виртуал байдлаар зочлох нь давамгайлах бөгөөд ингэхдээ NFT байдлаар худалдан авсан зураг, цомог зэрэг бүхий л виртуал хөрөнгийг нь найз нөхөд нь виртуал гэрт нь харах боломжтой. Өөрөөр хэлбэл, бодит ертөнцөд гоё ганган, хөрөнгө чинээтэй харагдахаас илүү виртуал ертөнцөд өөрийгөө өмсөж байгаа виртуал хувцас болон эд хэрэглэлээрээ тодорхойлох нь үлэмж нэмэгдэнэ. Жишээ нь Gucci-ийн виртуал коллекцийг NFT-ээр нь худалдан аваад түүнийгээ виртуал гэртээ өмсөөд сууж байх юм.

No photo description available.

Энэ бүхний дэд бүтэц нь metaverse, NFT, crypto байх нь тодорхой болоод байна. Mongol NFT

via Saruul Buyanjargal

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet